Батга юунаас үүсдэг вэ?

Гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүн батга үүсгэх шалтгаан болдог.

Батга хүүхнүүд төдийгүй эрчүүдийн санааг зовоосон асуудлын нэг. Батга үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг ч арьсан доорхи тослогийн булчирхай бөглөрснөөс батга үүсдэгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Батга нь зөвхөн өсвөр үеийнхэнд ч биш нас тогтсон хүмүүст тохиолддог. Батга гарах үндсэн шалтгааныг дурьдахад:

- Гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүн

- Нүүр цэвэрлэгч, чийглэч, тоснууд хацрын будаг зэрэг нь нөлөөлөх талтай. Эдгээрийн найрлаганд тосны хүчлүүд зэрэг нүх бөглөрүүлэх хольц байдаг.

- Йодоор баялаг хоол хүнс юмуу витаминыг хэрэглэх нь мөн нэг нөлөөлөх шалтгаан байж болох юм гэсэн дүгнэлтийг Калифорнийн Батга судлалын институтээс гаргажээ.

- Ахуйн ариун цэвэр, хир тоос холилдсон арьсны нүх сүвийг бөглөснөөс мөн батга үүсдэг. Гэрийн нөхцөлд батгыг арчилж болох ч дур мэдэн шахаж сорвижуулахгүй байх нь чухал. Жнь: Бензолийн хэт ислээр арчиж болно. Энэ нь арьсны нүх сүвийг цэвэрлэн, нөхөн төлжилтийг сайжруулна.

- Батга эмчлэхэд тетрациклиныг хэрэглэдэг боловч Шведэд хийсэн судалгаанаас үзэхэд цайр нь түүнээс түүнээс дутахгүй болох нь харагджээ. Мөн цайр нь арьсыг төлжүүлдэг бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

- Цайраар дутмаг хоол хүнс хэрэглэвэл батга үүсэхийн нэг нөхцөл болдог. Иймд цайраар баялаг хоол хүнс ялангуяа далайн ургамал, далайн байцаа, өргөст ногоо, мөөг, наранцэцэгийн үр зэргийг хэрэглэх нь зүйтэй.

- А витамин бүхий уусмал хэрэглэвэл батга хурдан эдгэрнэ.

Насны онцлогоос үүдсэн батга гарвал бүү санаа зов

Өсвөр насныхны 80 хувь нь батгатай байдаг нь насны онцлогоос шалтгаалдаг. Энэхүү насны онцлогоос үүдэн гарсан батганаас салахын тулд хэдэн жил хүлээх, эсвэл алга болтол оролдохгүй байх хэрэгтэй. Энэ талаар зарим зөвлөмж өгөхөд

"Асуудалтай" нүүрээ савантай, халуун усаар угааж болохгvй. Энэ тохиолдолд зөвхөн цэвэрлэгч лосьон болон антибактерийн эсрэг саван тохирно.

Чийгшүүлэгч болон тэжээлийн крем, тосноос зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь арьсны нүхийг бөглөн хөндүүр идээт батга үүсгэдэг. Тиймээс арьсны тослогийн балансыг барих зориулалтын гель болон крем хэрэглэ.

Өдөрт олон дахин угаах гэсний хэрэггүй. Энэ нь арьсанд нэмэгдэл цочрол өгдөг. Усан цэвэрлэгч болон спиртгүй лосьон, тоник зохимжтой.

Тослог болон "асуудал"-тай арьсанд гэсэн тодотголтой зориулалтын маск хэрэглэх. Шавран маскуудаас зайлсхийгээрэй.

Өдөр тутмын хоол хүнсэндээ анхаар. Тослог ихтэй, шарсан, хуурсан хоолноос аль болох татгалзах.

 

Ногоон цайны ид шид
Ногоон цайг яагаад хамгийн сайн шингэн ундаа гэх болсон бэ?
1. Ногоон цай таргалалтаас сэргийлэх супер аварга. Найрлагад нь орсон бодис биед агуулагдах калорыг шатаах үйлчилгээтэй юм.
2. Гэдэс унжихаас сэргийлнэ. Тафтсын их сургуулиас явуулсан судалгаа ногоон цайнд агуулагддаг шимт бодис нь хэвлий хэсгийн калорыг шатаадаг генийг идэвхижүүлж, жинг 77 хувиар бууруулдагийг харуулжээ.
3. Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, энергийг зохих хэмжээнд байлгахад нөлөөлнө. Ногоон цайны шим тэжээлт бодис бие махбодь дахь инсулины хэмжээг нэмэгдүүлснээр эрүүл мэндэд хор хөнөөлтэй хоол хүнсэнд донтох, уур уцаартай болох, ухаан балартах зэрэг сөрөг үр дагавараас сэргийлдэг байна.
4. Судлаачид ногоон цайг уушгины хорт хавдраас сэргийлэхэд тустай болохыг тогтоожээ. 2010 оны 4 -р сард Хорт хавдрын шинжилгээний төвөөс гаргасан уг судалгааны бүтээлээс харахад уушгины хорт хавдар үүсгэдэг эсийн өсөлтийг ногоон цайны шимт бодис зогсоож байжээ.
5. Маш олон судалгаа ногоон цай нь хоргүй хавдрын өсөлтийг зогсоох чадалтайг нотлоод байна.
"Ногоон цайны ид шид" цааш унших »
Пицца

Орц: (8 порц)

Зуурмагт: дрож 25 гр,
гурил 250 гр,
оливын тос 2х/х, давс.

Шанзанд: Улаан лооль 700 гр
сонгино 1 ш,
сармис 1 хумс,
ургамлын тос 2х/х,
томатны паст 1 х/х,
хатаасан душица 1/2 ц/х давс,
нунтаг хар перец,
бяслаг (моцарелла) 300 гр базилик.

Хийх арга: Дрожийг 125 мл бүлээн усанд уусгаж хутгаад 15 минут тавина. Дараа нь гурил, оливын тос, 1/2 ц/х давс нэмж зуурна. Зуурмагийг алчуураар бүтээж дулаан газар 40-50 минут тавьж хөөлгөнө.

4 ш лоолийг үлдээж, бусдыг нь буцалж буй санд хийж 30 секунд болгоод шүүн авч хальслаад жижиглэн хэрчинэ сонгино, сармисыг хальслаад жижиглэн хэрчиж, 1 х/х оливын тосонд хуурна. Дээр нь улаан лооль, томатны паст нэмж 15 минут жигнэнэ. Давс, перец, душицагаар амталж хутгана. Үлдээсэн улаан лоолийг угааж цагариг хэлбэртэй хэрчинэ. Бяслагийг нимгэн хавтгай хэрчинэ.

Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана. Зуурмагийг хөнгөхөн нухаад, 24 см-ийн диаметртэй элдэж, тосолсон тэвшинд тавиад, дээр бэлтгэсэн томатны сүмсийг битүү түрхэж өгнө. Дээгүүр нь хэрчсэн лооль, бяслагийг тараан тавьж, базилик, 1 х/х оливын тос цацаж өгөөд, шарах шүүгээнд 20-25 минут жигнэнэ.

 

Уруул хагарах дотоод эрхтний өвчлөлттэй холбоотой

Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгүй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хэчнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй.

Иймээс булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй өглөө бүхэн уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн. Дараа нь тос түрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өг.

Иллэг нь дээд уруулын орчимд босоо үрчлээс үүсэхээс сэргийлдэг. Ихэвчлэн хүйтний улиралд уруул хагардаг. Зарим хүн уруулаа долоодог. Энэ нь уруул хагарах бас нэг үндэс. Хэрэв Та ийм зуршилтай бол орхих хэрэгтэй шүү.

Гэхдээ уруул хагарах нь дотоод эрхтний өвчлөлтэй холбоотой. Уруул чинь омголтоод байвал эмчид заавал үзүүлээрэй. Уруулаа зөөлрүүлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно.
Энэ арга тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө.

 

хүнс

1. Бvх төрлийн чихэр, пастил, "чупа-чупс" зэрэг чихэрт их хэмжээний сахар, химийн нэмэлт бодис, будаг, амт оруулагч орсон байдаг. Тиймээс биед байх ёстой сахарын хэмжээг нэмэгдvvлж, таргалалт, чихрийн шижин өвчний эх суурийг тавьдаг.

2. Эрдэнэ шишийн болон төмсний чипс нь хvний бие организмд хамгийн хортой хvнсний бvтээгдэхvvнд тооцогддог. Чипс бол нvvрс ус, тос, гадуур нь өнгө будагч, амт оруулагч тvрхсэн хуурмаг холимогоос өөр юу ч биш. Тиймээс шарсан төмс, чипс нь цадахаас өөр ямар ч сайн зvйлгvй.

3. Амтат хийжvvлсэн ундаа бол элсэн чихэр, цэвэр химийн хий бөгөөд хортой бодисыг биед хамгийн хурдан тараадаг. Хийжvvлсэн амтат ундаа нь өндөр тунгаар сахар агуулсан байдаг. Энэ нь нэг шилэн аяганд дөрвөөс таван цайны халбага сахар хийгээд уухтай адил. Иймээс хийжvvлсэн ундаа уугаад таван минут өнгөрөв vv vгvй юу ам цангаж эхэлдэг юм.

4. Шоколадны найрлагад асар их хэмжээний калори бvхий химийн нэмэлт бодисууд, генийн хувиргагч бvтээгдэхvvн, будагч болон нэр гаргагч бодис орсон байдаг.

5. Зайдас болон бvх тєрлийн хиам. Махан хиам нь амттайн хэрээр хамгийн хортой хvнс. Хиаманд гахайн гадар өөх, сало, дотор өөх зэрэг биед удаан задарч шингэдэг өөх тос ихээр ордог. Энэ бvх өөх, махны эвгvй амт, vнэрийг амт оруулагч, vнэр гаргагчаар дардаг юм.

6. Хонь, vхэр, гахайн өөхтэй мах нь судасны хананд холестриний товруу vvсгэдэг. Ингэснээрээ хvний бие организмыг амархан хөгшрvvлж, зvрх судасны євчлєлд хvргэдэг.

7. Майонез нь хамгийн их илчлэгтэй хvнсний бvтээгдэхvvн. Үvнд их хэмжээний өөх тос, нvvрс ус, будагч бодис, орлуулагч бодисууд агуулагдана. Хvний биед хортой муу нөлөө vзvvлдэг бvтээгдэхvvнд зөвхөн майонез ороод зогсохгvй кетчуп, төрөл бvрийн соус, амтлагчууд ордог байна.

8. Бэлэн хоол. Энэхvv цэвэр химийн бvтээгдэхvvн нь бие организмд тэр дундаа ходоод гэдэсний vйл ажиллагаанд асар их хортой vйлчлэл vзvvлдэг.

9. Давс бол даралт бууруулдаг, хvчлийн тэнцвэр алдагдуулдаг,ялгарсан хорыг биед хуримтлуулдаг муу нелєєтэй. Манай өвөг дээдэс давс 99 хувь муу, нэг хувь сайн vйлчилгээтэй гэж vздэг байсан. Тэгэхээр давсыг аль болох бага хэрэглэх нь зvйтэй.

 

Нэг дор их ус уух хэрэггүй

        Нэг дор хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушигны ажиллагаа тааруухан хүний хувьд бол сэтгэл уймрах, ядаргаа ихсэх, тамир алдах юм уу шээс байн байн хүрэх байдал илэрдэг. Бас хараа бүрэлзэж, цаашлаад нэн их гай зовлон, яршиг түвэгт учруулж ч болзошгүй юм.
Их хөлөрсний дараа нэн даруй ус ихээр уух аюултай гэнэ.

Аагим халуунд хөлс их гарсны дараа ус уух тусам улам цангадаг. Энэ нь уусан ус нь эд эсэд шингэлгүй хөлс даган гарч, давслаг элементыг аваад явчихдаг. Хүний биед давс дутагдвал булчин сулрах, шархирч өвдөх, шөрмөс татах зэрэг хүнд байдал илэрдэг. Иймээс ус уухдаа бага зэрэг давс хийж болох юм.
Их хөлс гарсан тохиолдолд буцалгасан бүлээн ус уух сайн

Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ их байдаг тул хүний биеийн эсэд түргэн хүрдэг. Харин буцалгасан хүйтэн усанд бөөгнөрсөн молекул их байдаг тул биеийн эсэд хүрч чаддаггүй байна. Хүйтэн ундаанууд ч ходоод гэдсийг шархлуулж, ходоод гэдэсний хоол боловсруулах ажиллагааг удаашруулдаг байна.

Халуун зуны цагт зохих хэмжээний цай ууж байх сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэрийг ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн, эрч хүчтэй ажиллаж байдаг. Ийм үед халууныг хөөх цай уух сайн, харин өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай гэнэ . Харин цайг өлөн байхад уухыг цээрлэх хэрэгтэй.

 

Мэргэн үг сургаал
Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.
В. Инжинаш Сургаал үг хатууч бол нянтай өвчинд догшин эм мэт.
Д. Равжаа Хашийг цоолборлохгүй болбоос
Сав болон бүтэхгүй
Хүнийг сургахгүй болбоос
Ёсыг мэдэхгүй.
Эртний сургаал үг
"Мэргэн үг сургаал" цааш унших »
Big Bang releases final comeback teaser

 

YG Entertainment has cranked the anticipation dial to ‘maximum hype' with their latest (and last!) teaser for Big Bang's comeback.

It's a short 12-second video that features the members' individual profile shots to a sample of their title track, "Tonight". Check out the teaser below!

 

Мартын 8

                                                            
Шүлэг: М.Амархүү : Ээжээ

"Бүрүй харуйгаар давсанд явахаар
Бүүвэйгээр чинь хөтлүүлж оддог
Зүүдний гүвээгээр намуухан даваад
Зүйргүй сайхан ээжийгээ мартдаг
Сүүгээр нэхсэн цэцэгтэй зам
Сүүдэртэй бүхнээс тойруулж хөтөлдөг
Үнсдэг уруул чинь сар болоод
Үүр цайтал дагуулж гэрэлтдэг
Зөвхөн ижийдээ л өгөх гэж
Зүүдний эдлэнгээс түүсэн
Үрэл бурман жимсийг чинь
Үнэг хуурах гэж ээрэхэд
Зөөлөн үнэрлээд сэрээдэг
Зүйрлэшгүй сэтгэл таных аа ...Ээжээ....

 

when a child is born

♥♥♥you are my sunshine♥♥♥

(Нийт: 31)

Холбоосууд